Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудлыг дараах хоёр байдлаар шийдвэрлэсэн.
Үүнд: Боловсролын байгууллагын асуудлыг дэмжих байдлаар, гурван ээлжээр хичээллэхээр болсон сургуулиудын ойролцоо сургалтын зориулалтаар түрээслэх байрны судалгаа хийх зэрэг журмаар зохион байгуулна.
Мөн хоёр настай хүүхдүүдийг гэрийн нөхцөлд шилжүүлэх шийдвэртэй холбоотойгоор цахимаар бүртгэхгүй. Харин наймдугаар сарын 17-нд гэхэд цэцэрлэгүүд хяналтын тоогоо гаргасны дараа, бүртгэл явагдах юм.
Түүнчлэн энэ онд нийт 69 сургууль, цэцэрлэгийн засвар хийгдэх болсноос дөрвөн сургуулийн ажил эхэлсэн байна. Харин төрийн сургууль, цэцэрлэг барих хүсэлтийг наймдугаар сарын гуравнаас 12-ныг хүртэл хүлээж авна” гэлээ.