Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Шинжлэх ухааны академи (ШУА) болон Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улс хөгжлийн бүх үедээ шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсээр ирснийг уулзалтын эхэнд сайд онцолж, цаашид ямар бодлого баримталж ажиллахаа тэдэнд танилцуулав. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцалыг арилгах, ШУА болон хүрээлэнгүүд, их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах гэнэ. Мөн хэрэгцээгээ зөв тодорхойлсон, үр дүн гарахуйц судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, багт нь төгсөгчдийг оролцуулах, академичдын сургалт, лекцийг багш, оюутанд түгээх, төслийн сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход түлхүү чиглэж ажиллахаа хэллээ.
Засгийн газрын даа лгавраар судалгааны томоохон ажлыг ШУА хариуцан хийх, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломж олгох, судалгаа, шинжилгээний ажлын зардлыг нэмэх, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар энэ үеэр санал солилцов.
Бэлтгэсэн: Б.Нархан