Улаанбаатар дахь төрийн өмчийн сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосныг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тус газрын даргын тушаалаар хичээлийн шинэ жил эхлэх бүрт тойргийг шинэчилдэг бөгөөд үүгээр аль дүүрэг, хороонд харьяалагддаг иргэн хүүхдээ хэддүгээр сургуульд хамруулахыг тодорхойлдог билээ. Шинэчлэн баталсан тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулах үүргийг тус газраас дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон сургуулиудын захирал, удирдлагад өгсөн байна. Таны хүүхэд аль сургуульд хамрагдахыг тус газрын цахим хуудаснаас дэлгэрэнгүй үзээрэй. Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 15-наас цахимаар бүртгэхээр программ хангамжийг нь бэлтгэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч