АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай МАН-аас 28-р тойрогт нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа.
Энэ талаар тэрбээр ярихдаа "Бид өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж байгаа зүйл болон эрх баригчдын ярьж байгаа зүйлийн хооронд маш их зөрүү байна. Эрх баригч нам "амьдрал сайжирлаа" гэж ярьж байгаа ч бодит байдал дээр тийм биш байна. Тиймээс МАН-аас 28-р тойрогт нэр дэвшиж буй нарыг халз мэтгэлцээнд урьж байна.
Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэтгэлцэхийг урьтал болгохгүй. Нөгөөдөр буюу зургадугаар сарын 10-ны лхагва гарагт Хархорин зах дээр 12:00 цагаас ирэхийг урьж байна. Иргэдийн нүдэн дээр эрх баригчдын амьдрал сайхан болсон гэж үнэн ярьж буй эсэх дээр мэтгэлцэхийг урьж байна" гэлээ.