Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэболд цахим хуудсаараа дамжуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг халз мэтгэлцээнд дуудлаа. Учир нь сайд Д.Цогтбаатар түүний иргэдтэй хийж байсан уулзалтыг үймүүлж байсан гэж тэрбээр цахим хуудаснаа бичжээ.
С.Эрдэнэболд: "Сүхбаатарын Эрдэнэболд миний бие УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар таныг ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН, шударга өрсөлдөөнд дуудаж байна!
Монголын эрх ашгаас дээгүүр, намын эрх ашиг гэж байж болохгүй. Иргэдтэй хийж буй уулзалтууд дээр илт гүтгэлэг илгээж, уулзалт үймүүлүүлж буй таны үйл ажиллагааг эрс буруушааж байна.
Бодлогын салбарт, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье!
Та миний мэтгэлцээний урилгыг хүлээн авч, Монгол төрийг тунгалагшуулах үйлсэд нэгдэнэ гэж найдаж байна" гэжээ.