Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж ирээд 14 хоног тусгаарлагдсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байгаа бололтой.
Өнгөрсөн шөнө Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө өглөө 08:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газарт чиглэл өглөө.
Тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэгдлээ.