ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн.
Тэрбээр "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн зардлыг оффшор бүсэд угааж ашиг олдог байсан. Мөн тэрбээр найзуудтайгаа хамтарч "United friends" гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд болон зарим улстөрчид нийлж оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон. Ийм учраас Ц.Элбэгдорж Монгол Улсад ирж чадахгүй байгаа юм. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан хаана байна. Одоо ирж нэн даруй шалгуулахыг шаардаж байна" гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнэ сайдыг ийнхүү мэдээлэл хийсний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд хандан өөрийн твиттер хуудсаараа ийн хэллээ.
Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. "Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая" гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй.