Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулах сунгаа 14 мужид зэрэг эхэллээ. "Супер мягмар гараг" хэмээн нэрлэдэг энэхүү сунгаанд Ардчилсан намаас Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен, Төлөөлөгчийн танхимын гишүүн Тулси Габбард нар нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгогчдыг саналаа өгсний дараах санал асуулгын дүнгээр Виржин, Умард Каролин, Алабам, Оклахома, Теннис, Арканзас,Миннесот, Массачусэт мужуудад дэд ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүлж буй бололтой. Түүний гол өрсөлдөгч Вермонт мужийн сенатч Берни Сандерс хэд хэдэн телевизийн сувгийн мэдээлж буйгаар төрөлх Вермонт, Колорад, Техас мужуудад ялалт байгуулсан байна. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгаа 6-р сарыг дуустал явагдах 7-р сард намын их хурлаар Дональд Трамптай өрсөлдөх гол нэр дэвшигчээ сонгох юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сард болно