УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр иргэд, олон нийтийн ёс зүйг сайжруулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүргийг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн гэдгээ хэлж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу "Хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх тухай" хуулийн төслийг боловсруулжээ. Үүнтэйгээ холбогдуулан тэрбээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай уулзаж санал солилцсон байна.