“Нийслэлийн орон сууцны корпораци” нь “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус форумд Азийн 6 орны орон сууцны байгууллагын төлөөллүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, иргэдийн төлөөлөл оролцох юм.
Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцоно.