НЗДТГ, МҮХАҮТ хамтран "Их хотын хямдрал - Бизнес фестиваль 2019" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд 100 гаруй аж ахуйн нэгж бараа үйлчилгээгээ танилцуулсан юм.
Тус арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно” хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр феставальд оролцож буй 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.