Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 сум 1 тосгонд нутгийн иргэд, малчдад мэдлэг, ур чадвар олгох 50 орчим сургалт зохион байгуулж 6000 гаруй нутгийн иргэн хамрагдаж, иргэд өөрсдөө удирдан захиран зарцуулах эргэлтийн сангаас жилийн 2,4-7,2 хувийн хүүтэй 1,7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй бичил зээлийг 312 төсөлд олгож 500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Ядуурлыг бууруулах Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд амжилттай хэрэгжүүлж хаалтаа хийлээ. Төслийн хаалтын хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Азийн хөгжлийн банк, Жайка олон улсын байгууллагын албаны төлөөлөгчид, Хөвсгөл аймгийн удирдлагууд, Нутгийн иргэд, ААН байгууллага, малчид оролцож байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар дахь иргэдийн амьжиргаа, бэлчээр, хог хаягдлын асуудлыг цогцоор нь авч үзэн тодорхой зорилго, шалгуур үзүүлэлтийг харгалзсан төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж цаашид төслийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудлаар төслийн хаалтын семинар үргэлжилж байна.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газрын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон зарласны зэрэгцээ Дархадын хотгорыг тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 сум 1 тосгонд нутгийн иргэд , малчдад мэдлэг, ур чадвар олгох 50 орчим сургалт зохион байгуулж 6000 гаруй нутгийн иргэн хамрагдаж, иргэд өөрсдөө удирдан захиран зарцуулах эргэлтийн сангаас жилийн 2,4-7,2 хувийн хүүтэй 1,7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй бичил зээлийг 312 төсөлд олгож 500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Түүнчлэн цогцолборт газрын хэмжээнд болон орчны бүсийн сумдад бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нуурын усны чанарын судалгаа хийх, тусгай хуурай аргын эко ариун цэврийн байгууламжийн загварыг туршиж, нутгийн иргэдийн хог хаягдлын менежментийг бүлэг байгуулах, хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг шинэчлэх зөвлөмж боловсруулах зэрэг үйл ажиллагаа нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Цаашид бусад улсын тусгай хамгаалалттай газруудад нэвтрүүлэх сайн туршлага болсон гэж үзэж байна. Азийн хөгжлийн банктай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хамтран ажиллах бөгөөд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл нуурын байгалын цогцолборт газар, Онон балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж өмнөх төслийн сайн туршлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Төсөл хэрэгжсэн хугацаанд амьжиргаагаа дээшлүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж , ажлын байр бий болгож, жижиг дунд бизнес эрхлэн амжилттай төсөлд хамрагдаж буй 120 гаруй иргэд Мөрөн хотын төв талбайд үзэсгэлэнгээ гаргаж иргэдэд хийсэн бүтээснээ танилцуулж байна. МОН(9183) Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн нэгдүгээр шат ийнхүү дөрвөн жилийн хугацаанд хэрэгжин амжилттай хаалтаа хийж байна.