Цаг уурын байгууллагын мэдээлснээр есдүгээр сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 3-нд баруун аймгийн нутгийн ихэнх, төвийн аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутгаар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.