Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх болжээ. Үүнтэй холбоотой урьдчилсан шатны хэлэлцүүлгийг Хөвсгөл аймагт тав хоног зохион байгуулж, өчигдөр өндөрлөв. Уг сүлжээнд бүртгүүлснээр дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа Хөвсгөл нуурын экосистемийг олон улсын түвшинд хамгаалах боломж бүрдэх аж.
БОАЖЯ-ны санаачилсан хэлэлцүүл гийн үр дүнд Хөвсгөл нуурыг дэлхийн хэмжээнд хамгаалах шалгуур үзүүлэлт, материалуудыг боловсруулжээ. Энэ үеэр ЮНЕСКО-гийн төлөөлөгчид ямар шалгуураар хэрхэн бүртгүүлэх, юунд анхаарах ёстой зэргийг зөвлөсөн аж.
Ташрамд дурдахад, зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг бүртгэдэг Хүн ба шим мандлын нөөц газрын дэл хийн сүлжээг бий болгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ЮНЕСКО-гоос 1968 онд гаргажээ.