2019 оны гуравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна.
Энэ сарын 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.