Цаг агаарын байгууллагаас 2019 оны гуравдугаар сарын 18-наас 25-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөндөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.