Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд боллоо.
20 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин, техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргана гэж зохион байгуулагчид нь мэдээлж байсан. Гэвч наадмын үеэр Хөвсгөл далайн мөсөн дээр хэд хэдэн автомашины хөргөлтийн шингэн асгарсан байна.