2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 4-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн өмнөд, 4-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Харин Улаанбаатарт 1-5 градус дулаан байх аж.