Цаг агаарын байгууллага 2019 оны хоёрдугаар сарын 18-наас 25-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Ингэхдээ ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна хэмээн мэдээлэв.
Баруун аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.