ЦУОШГ-аас 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхээр нутгийн баруун өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар хур тунадас орох гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт сэрүүвтэр байх ч сүүлийн хагаст Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим нутгаар хур тунадас, уулархаг нутгаар бага зэргийн нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Цаашдаа дулаарч 23-25-нд Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21-22,25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-23-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 23-25-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд зарим газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи 21,24-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-21-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус хүрч дулаарна.