Архангай аймгийг Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, шөнийн 2 цагт болсон байна. Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй гэжээ.