Цаг агаар одоо дулаарах уу хүйтрэх үү? ЦУОШГ-ын мэдээллэж байгаагаар өнөөдөр бага зэргийн цас орох гэнэ. Энэ долоо хоногтоо ч хүйтэрч цасан шуургатай бөгөөд -16 градус хүрэх аж. Гэвч өнөөдөр цас орно гэж яаж итгэх вэ? Өчигдөр орсон хэл чимээгүй бороо ЦУОШГ-ын мэдээнд эргэлзэхэд хүргээд байна. Ямартай ч та дулаан хувцсаа өмсөөд, цас борооны аль нь ч орж магадгүй гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй гараарай.