Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Халдваргүй, ногоон бүсийн сурагчдийг 100 хувь танхимаар хичээллүүлнэ

Цэцэрлэг, сургуулиа 9-р сарын 1-нд нээнэ, нээхгүй гэж цаг авсаар албаныхан өчигдөр шийдвэрээ гаргалаа. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан эл шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, БШУЯ-аас дараах зохицуулалтыг хийжээ. Тодруулбал,

БШУЯ-аас ЕБС-ийн сурагчдийг долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь 5/9-ийн буюу тав хоног хичээллээд, ес хоног биеэ ажиглах зарчим юм. Мөн сургуулийн хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэх нь сургууль доторх нягтаршлыг гурав дахин бууруулна. Жишээлбэл, 3000 сурагчтай сургуулийн хүүхдүүд хоёр хуваагдаж, долоо долоо хоногоор ээлжилж очвол, нэг ээлжинд 1500 хүүхэд байна. Тэдний тал нь буюу 750 нь өглөө, үлдсэн 750 нь орой хичээллэнэ гэсэн үг. Ингэснээр хүн хоорондын зайг баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг ангид 20-25 хичээллэнэ. Энэ нь халдварын тархалтыг хумина гэж БШУ-ны сайд тайлбарласан бөгөөд цаашид нөхцөл байдал сайжирвал танхимаар хичээллэх өдрийн тоог нэмнэ.

Вакцин хийлгэж болохгүй, эсрэг заалттай хүүхдүүд

Архаг хууч өвтэй, харшилтай зэрэг вакцин хийлгэж болохгүй, эсрэг заалттай хүүхдүүдэд сонголт өгөх юм байна. Тодруулбал, тэд танхимаар, эсвэл онлайнаар хичээллэх эсэхээ өөрсдөө сонгоно. Хэрвээ сурагч эрсдэлтэй нөхцөл үүснэ гэж үзээд 100 хувь цахимаар хичээллэх сонголт хийвэл хариуцсан багш  нь дүн, ирц, шалгалт зэргийг цахимаар зохион байгуулах гэнэ.  

2-3 настай хүүхдүүдийг вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна

Засгийн газраас цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийг 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Энэ жил 1515 цэцэрлэгт 232 000 хүүхэд сурах статистик гарсан. Хэрвээ цэцэрлэг дотор халдварын тохиолдол бүртгэгдвэл ЕБС-ийн сурагчид шиг 5/9 зарчмаар хичээллэх юм байна. Харин 2-3 настай хүүхдийг коронавируст халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна.

Энэ жил 88 их, дээд сургуульд 150,100 оюутан суралцана

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Энэ жил хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөв гарчээ. Тэднийг дагаж, 70 гаруй мянган эцэг, эх хотод ирнэ. Энэ нь нийслэл рүү нэгэн зэрэг ирэх хэт ачааллыг багасгана. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөлд халдвар тархах эрсдэлтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.

Ташрамд дурдахад, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан талаар албаныхан мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.