Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Химийн хорт бодис хууль бусаар ашигласан “Сейф арматур” компанийнханд хариуцлага тооцох нь

Химийн хорт бодис зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан “Сейф арматур” ХХК болон тус аж ахуйн нэгжийн захирал Ц.Дүүрэнбилэгийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тус компани нь Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт мяндас полимерон арматур үйлдвэрлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны хоёрдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж юм байна. Гэвч үйлдвэрлэл явуулахдаа химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан, эпоксидын давирхай, 2, 4, 6-трис (диметиламинометил) фенол зэрэг бодисыг зохих зөвшөөрөл авалгүй хууль бусаар ашиглаж, хадгалж байсан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны есдүгээр сард дээрх химийн хорт болон аюултай бодисуудыг их хэмжээгээр үйлдвэрийнхээ байранд хураасан байсан аж. Тиймээс Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Сейф арматур” ХХК-ийнханд Эрүүгийн хуулийн 24.3-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлж, хуулийн хариуцлага тооцуулахаар болоод байна. Хэрэв шүүхээс гэм буруутай гэж дүгнэвэл тухайн аж ахуйн нэгжийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж, 20 000-120 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульд тусгажээ.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Химийн хорт бодис хууль бусаар ашигласан “Сейф арматур” компанийнханд хариуцлага тооцох нь

  • Avatar зочин says:

    монголчууд бандаашныхаа даавууг ч үйлдвэрлэж чадахгүй байж юм хийх гээд зүтэж байгаа хэн нэгэнийг торгоно,шитгэнэ.

  • Avatar зочин says:

    монголчууд бандаашныхаа даавууг ч үйлдвэрлэж чадахгүй байж юм хийх гээд зүтэж байгаа хэн нэгэнийг торгоно,шитгэнэ.

  • Avatar zochin says:

    hujaa narin gar holiday Bai has baih