Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 30 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 554 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах, мөн тооны хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 544 хэрэг шалгаж байгаа гэнэ.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.