Олон үндэстний хоолыг нэг дороос амтлах боломжтой
Олон үндэстний хоолыг нэг дороос амтлах боломж олгодог “Улаанбаатар” хоолны фестивалийг ирэх сарын 23-25-нд уламжлал ёсоор зохион байгуулна. Монгол үндэсний хоол хүнсийг олон улсад таниулах, хоолны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь эл үйл ажиллагааны зорилго билээ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид төдийгүй рестораны мэргэжлийн тогооч нарын “урласан” бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжтойгоороо онцлог. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бус, орон нутгийнхан ч ирж, үүнд оролцдог.
2024-07-31
Жаргалантын аманд үерийн далан барих ажлыг эхлүүлжээ
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жаргалантын аманд нэг км үерийн далан барих ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Тухайн хэсэгт байрладаг Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд өмнөх жилүүдэд үерт авдаг байсан аж. Тиймээс үерийн далан барих ажлыг 2022 оноос эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 800 метр байгууламж бий болгосон гэнэ. Тэгвэл өдгөө даланг нэг км-ээр уртасгаж, өргөтгөх ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөснөө “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
2024-07-31
Чингэлтэй дүүргийн зарим хороонд цахилгаан нэг цаг гаруй тасалдав
Чингэлтэй дүүргийн 2-3 дугаар хороонд өчигдрийн 17.40-19.00 цагт цахилгаан тасрав. Урьдчилан мэдэгдэлгүйгээр ийнхүү цахилгаан тасалснаас дээрх хороодод байрладаг байгууллагуудын үйл ажиллагаа саатахад хүрсэн юм. Цахилгаан яагаад гэнэт тасарсан талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхнаас тодруулахад “Гэмтэл хаана гарсныг тогтоож чадаагүй байна
2024-07-31
Чингэлтэй дүүрэгт ухаалаг хогийн сав суурилуулжээ
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нэг, гурав, 12, 13, 14, 26 дугаар байрны гадаах талбайд ухаалаг хогийн сав анх удаа байршуулжээ. Энэхүү хогийн сав нь өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хялбар, удаан хугацаанд ашиглах боломжтойгоороо онцлогтой. Үүнийг энгийн хогийн сав шиг бага зайд суурилуулдаг бөгөөд багтаамж багатай мэт харагддаг аж
2024-07-30
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
2024-07-30
Шинэ Хархорум хотын зураг төслийн олон улсын үзэсгэлэнг нээлээ
Шинэ Хархорум хот төлөвлөлтийн зураг төслийг боловсруулах сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдын бүтээлийг өчигдөр танилцууллаа. Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатны18 улсын 36 багийн 100 гаруй архитекторын бүтээлийг уг үзэсгэлэнгээр танилцуулж буй юм. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Сүхбаатар дүүрэгт байрладаг “MPM event hall”-ын дөрөвдүгээр давхар дахь их танхимаас хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг сонирхох боломжтой.
2024-07-30
Газраа чөлөөлсөн 885 иргэний нөхөх олговрыг шилжүүлэв
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөхөөр төлөвлөжээ. Үүний дагуу иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нь хийжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн аж. Тэдгээрээс одоогоор 1250 нэгж талбарыг чөлөөлөх гэрээ байгуулж, 885 иргэнд нөхөх олговрыг нь шилжүүлээд буйг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв.
2024-07-30
Үерийн эрсдэлтэй бүсээс 50 айлыг нүүлгэн шилжүүлэв
Туул голын усны түвшин энэ жил их хэмжээгээр нэмэгджээ. Одоогоор 1966 оны их үерийн түвшнээс 20-40 см-ээр давж үерлээд буй гэнэ. Үүний улмаас уржигдар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, “Сонгино” амралтын газрын орчимд Туул голын эрэг нурж, тухайн хэсэг дэх айлууд усанд автах эрсдэлтэй нөхцөл байдал үүсжэ
2024-07-30
Нийтийн тээврийн 23 чиглэлд түр өөрчлөлт оруулна
Дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долоодугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
2024-07-28