Холливудын од Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ
Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
2023-12-22
Чехийн их сургуульд халдлага болж 15 хүн нас барж, 25 хүн шархаджээ
Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ.
Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна. Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
2023-12-22
2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах улс олдохгүй нь
2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах газар олдохгүй болох нь гэж Олон улсын олимпын хороо (ОУОХ) санаа зовж эхэлжээ. Тэмцээн болоход зургаан жил үлдээд байгаа бөгөөд зохион байгуулахыг хүссэн өргөдөл гаргагч орнууд нэг нэгээрээ хүсэлтээ эргүүлэн татаж байна.
2023-12-20
“Хүний эрх-75” уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авчээ
Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дэвшүүлсэн хүн бүрийн эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоох амлалт, суурь зарчмуудыг сэргээн санаж, дараагийн 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангахад эн тэргүүнд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл, үүрэг амлалтаа хамтран тодорхойлох зорилго агуулсан тус дээд, өндөр түвшний уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авч, иргэний нийгмийн байгууллагууд 76, НҮБ-ын системийн болон засгийн газар хоорондын олон улсын байгууллага 23, хүний эрхийн үндэсний байгууллагууд 17 амлалт танилцуулснаас гадна хувийн хэвшлийн бизнесийн холбоод сайн дурын үүрэг амлалтаа тус тус дэвшүүллээ.
2023-12-15
Дижитал хөгжлөөр тэргүүлэгч 10 улсаас 4 нь Ази тивд байна
Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцууллаа. Тус тайлан нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд дэлхийн улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.
2023-12-12