Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Туул голын дөрвөн цэгээс дээж авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ

“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Туул голын бохирдлыг хэмжихээр сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ.
2024-10-31

Нас барсанд тооцуулж, 30 жил нуугдаж амьдарсан оргодлыг саатуулав

Өвөрхангай аймагт 35 жилийн өмнө бусдыг хүчиндсэн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Л.Төмөрбаатар гэх 58 настай эрийг цагдаагийн байгууллагынхан саатуулсан байна.
2024-10-31

Монгол Улсын шүүхийн индекс 1.28 оноогоор ахилаа

Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр танилцуулав. Эл судалгаа нь шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдгээрээ онцлог. 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексээр манай улс 2023 онд 53.22 оноо авчээ. Энэ нь 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлт юм байна. Индексийн үзүүлэлтийг дараах шалгуураар хэмждэг аж.
2024-10-31

Архангай аймагт сурагчдыг үнэгүй аялуулж эхэлжээ

Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Malchin” амралтын газрынхан бие даалтын хоногоор нь сурагчдыг үнэгүй аялуулж байна. Тус амралтын газар нь аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд амьтадтай танилцах хүсэлтэй хүүхдүүдийг автобусаар үнэгүй зорчуулж буй гэнэ. Ингээд малчин айлд нэг өдрийг өнгөрүүлэх боломж олгох юм байна.
2024-10-30

Амьд ертөнц “үхэж” байна

Монгол Улс биологийн олон янз байдлын үзүүлэлтээр баялаг орны тоонд багтдаг. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хэмжээнд тоо толгой нь эрс цөөрсөн, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар устаж болзошгүй, эмзэг ангилалд багтсан ховор, нэн ховор амьтдын өлгий нутаг гэгддэг.
2024-10-30

УИХ-ын хяналтын сонсголд хохирогчдын эрхийг сэргээх санал танилцуулна

УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” НҮТББ-ын төлөөлөлтэй санал солилцжээ.
2024-10-30

Есөн сарын хугацаанд 83 явган зорчигч нас баржээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар зам, тээврийн 21 485 осол бүртгэгджээ. Эл хугацаанд явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж, 83 явган зорчигч нас барж, 1445 хүн гэмтсэн талаар ТЦА-наас өчигдөр мэдээлэв. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож, осолд өртсөн 172 тохиолдол бүртгэгджээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 170 хүн гэмтсэн байна.
2024-10-30

Нийслэлийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг 10 сая төгрөгөөр торгоно

Нийслэлд 2023 оны аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн, олон нийтийг бухимдуулж байсан билээ. Уг үнэр нь бохирын магистрал шугам руу автомашины ажилласан масло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн байдаг.
2024-10-30

Хавтгайн тархац нутагт баянбүрд байгуулах шаардлагатай гэв

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
2024-10-30

Тусгай замын автобусны UBRT нэмэгдүүлэх “20/90” төсөл хэрэгжүүлнэ

2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 
2024-10-30

Нийгмийн хамгааллын асуудлаар зургаан орны төлөөлөгчид хуралдав

Нийгмийн хамгааллын асуудлаар зургаан орны төлөөлөгчид хуралдав
2024-10-30

Зургаан настнуудын эрүүл мэндийн үзлэгийг оромдох вий

Боловсролын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Үүний хүрээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулахаар болсон билээ.
2024-10-30

Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээнээс шимтгэл авдаг заалтыг хүчингүй болгохыг 10 300 хүн дэмжжээ

Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийн зохицуулалтыг иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд эсэргүүцэж, холбогдох заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдөлд гарын үсэг зурж эхэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцно” гэж тусгасан нь ажил олгогч, даатгуулагчдыг давхар хохироосон, бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн боломжийг хязгаарласан зохицуулалт гэж үзэж байна.
2024-10-30

Бордюраа “шахчихсан” бол бусад нь хамаагүй юу

Нийслэлийн ихэнх замын хашлага буюу бордюрыг энэ намаржин л солилоо. Харамсалтай нь, хашлага солихдоо явган хүний болон авто замыг энд тэндгүй л ухаж сэндийчээд, эмтлээд хаячхав. Харамсалтай нь, эвдэж сүйтгэсэн явган хүний замуудад анхаарал тавьж, засдаг хүн нэг ч алга.
2024-10-29

Ипотекийн зээлийг зөвхөн орон сууцанд зарцуулах биш хашаандаа амьдрах хүсэлтэй иргэдэд олгоно

Цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ хүсэлтэй иргэдэд олгоно
2024-10-29

“PISA 2025” олон улсын үнэлгээнд хамрагдахаар цахим сургалт зохион байгуулж байна

Монгол Улс “PISA 2025” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж буй юм. Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас зохион байгуулдаг тус үнэлгээнд хамрагдахаар бэлтгэлээ базааж буй талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэв.
2024-10-29

Улаанбаатарын инновацын төвийн үйл ажиллагааг зогсоох уу

Улаанбаатарын инновацын төвийн үйл ажиллагааг зогсоосон тухай мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. “Өнөөдрөөс (өчигдөр) “Innovation HUB” үүдээ хаалаа.
2024-10-29

Спортын наадам, хүүхэд хөгжлийн сургалттай долоо хоног

Сурагчдын бие даалтын долоо хоног өчигдөр эхэллээ. Эл өдрүүдээр дамжуулан хүүхдүүдийг танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжоор хангах зорилготой.
2024-10-29