Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Машиныхаа дугаарыг халхалж хөдөлгөөнд оролцож байсан залууг шалгаж байна

Улаан хү­рэн өнгийн “Субару имп­ре­за” заг­ва­рын 30 26 У... дугаартай ав­то­­­машины жо­­лооч замын нэгдүгээр эг­­нээ­гээр зор­­чиж, камерын доогуур өн­­гө­­рөх­дөө ул­сын дугаараа нууцалж буй бич­лэг фэйсбүүкийн “Цахим замын цаг­­­даа” хуу­даст өнгөрсөн бямба гарагт ца­­цагд­­­сан юм.
2024-12-23

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт баривчлах шийтгэл оноож, Баривчлах байранд хүргэлээ

А.Отгонбаатар “Багш нарын цалинг нэм, 45 хоногийн курсэд суусан багшийг ажлаас нь хал” хэмээн уурсаж, П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барьцалдаж авсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан байдаг.
2024-12-23

CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ

Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэ­рэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сон­гино­­хайрхан дүүр­гийн нутагт 2022 оны гу­рав­дугаар сард сог­тууруулах ундаа хэт­рүүлэн хэрэг­лэсэн хоёр иргэнд цахил­гаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээ­рэмд­сэн хэрэгт хол­богдож байсан нэгэн аж.
2024-12-23

Б.Нямдаваа: Хөрс хамгаалах, нөхөн сэргээх мэргэжилтний хомсдолд орчхоод байна

МУИС-д хөрс судлалын мэргэжилтнийг 2014 оноос хойш бэлтгээгүй. ХААИС-д хөрс судлаач бэлтгэдэг боловч энэ чиглэлийг сонгон суралцдаг оюутан тун цөөн. Ихэнх нь сургуулиа төгссөний дараа газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна л даа. Монгол орон нь 1.5 сая ам км талбайтай. Ийм томоохон талбайтай атлаа хөрсөө хам­гаа­лах, нөхөн сэргээх зэрэг тулгамдаж буй олон асууд­лыг шийдвэрлэх мэргэжилтний хомс­долд орч­хоод байна гэсэн үг.
2024-12-23

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардав

Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан ту­шаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл
2024-12-23

Увсад газар 5.2, Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй хөдөлжээ

Увс аймгийн Сагил сумын нутагт өнгөрсөн бямба гаргийн 03.57 цагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудсанд тэм­дэг­лэ­сэн байна.
2024-12-23

Ханиад, томуутай хүүхдүүдийг эмнэлэг хооронд шилжүүлж эхлэв

Түүнч­­лэн Яармаг  дахь Эх, нярай, эмэг­тэй­­чүүдийн үндэсний төвд хэвтэн эмч­лүүлж буй, Баянголын 23, 24 дүгээр хо­роо­ны хүүхдүүдийг дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байгааг салбарын яамнаас мэ­дээ­лэв. Мөн Чингэлтэй дүүр­гийн Эрүүл мэн­дийн төвийн IV хо­роо­ных­ныг “Сэл­бэ” нэгдсэн эмнэлэгт хуваарилах арга хэмжээг авчээ.
2024-12-23

“Утааны сонсгол” зохион байгуулах ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­роо өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдаж, агаа­рын бохирдлын асуудлаар хяналтын сонсгол зо­хион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
2024-12-23

Нийтийн ахуйн үйлчилгээний төв барьж байна

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хо­рооны нутаг дэвсгэрт Нийтийн ахуйн үйл­чил­гээний төв барьж буй гэнэ.
2024-12-21

Хиймэл оюун ухаан хайлтын системийг “эзэлжээ”

Дэлхийн хэмжээнд цахим орчин дахь уламж­­лалт, тэр дундаа Google хайлтын сис­те­мийн хандалт эрс буурс­ныг Цахим хөгжил, ин­новац, харилцаа хол­бооны яамнаас мэдээл­лээ. Учир нь хэрэг­лэгчид хүссэн мэдээллээ оновч­той, шүүл­түүр­тэйгээр богино хугацаанд цуг­луулах боломж­той, хиймэл оюун ухаан (AI)-д суу­рил­сан хайлтын бусад системийг сон­гох болж. Үүний нэг нь ChatGPT бөгөөд монгол­чууд ч сүүлийн үед түгээмэл ашиглаж буй билээ. 
2024-12-21

У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна

Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20

Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг 30 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол, Японы харилцааг дэмжих “Түн­шийн холбоо” нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо энэ сарын 18-нд тэмдэглэлээ. Монгол Ул­саас Японд суусан анхны Элчин сайдаар ажил­лаж байсан С.Дамбадаржаа агсан санаачилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүс нэгдсэнээр 1994 онд тус нийгэмлэгийг байгуулж бай­жээ. Тэр ца­гаас хойш Монгол, Япон Улсын найр­саг харил­цаа, харилцан ашигтай хамтын ажил­лагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэн өн­гө­рүүлэх, баримтат кино хийх, ном товхимол хэв­лүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, форум зохион байгуулах, урлаг, соёл, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажил­лагааг дэмжих зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2024-12-20

Тэрэлж, “Скай ресорт” руу автобус явуулах нь

Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь. 
2024-12-20

Роботын ур чадварын уралдаанаас Монголын баг алтан цом хүртэв

Олон улсын аж үйлдвэрийн ажилчдын ро­ботын ур чадварын уралдаанд манай улс баг ал­тан цомын эзэн болжээ.
2024-12-20

Багш нар ээлжийн амралтаа урьдчилан авахыг хүссэнгүй

2024-2025 онд хичээлийн жилийн бүтцийг өөрчлөн, гурван улиралтай болгосон билээ.
2024-12-20

Сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм хилээр нэвтрүүлэхийг завдлаа

Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох бай­­гуул­­лагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь  Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай ул­сын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хя­налт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завд­­сан байна.
2024-12-20

2500 гаруй сурагчийн 32.4 хувь нь л уншиж ойлгох чадвартай байжээ

Хамгийн сүүлд 2019-2021 онд тавдугаар ангийн сурагчийн уншиж, ойлгох чадварын судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 2500 гаруй хүүхдийг судалгаанд хамруулснаас 32.4 хувь нь уншиж ойлгох чадвартай гэсэн дүн гарсан.
2024-12-20

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй  672 иргэнд хариуцлага хүлээлгэв

Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэр­гүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээ­лэл өгдөг. Дууд­лага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрч­­лийг таслан зогсоох, нийтийн хэв журам хам­­гаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хан­гах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүй­цэт­гэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэр­гүүцэх, хэл амаар доромжлох, занал­хий­лэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим ир­гэн гаргадаг.
2024-12-20