Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй
Залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм
2023-10-16
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 75 тэрбумыг нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөхөд, 68 тэрбумыг нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан билээ. Тухайлбал, 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй нийтийн тээврийн салбарт 1225 автобус авахаар болсон. Үүнээс одоогоор 415 автобус оруулж ирээд буй. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн орлого 2023 онд 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2020 оныхоос2.3, 2021 оныхоос1.6, 2022 оныхоос1.2 дахин нэмэгдсэн дүн юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
2023-10-13
“Саруул” захын хойд талын замыг хаана
Сүхбаатар дүүргийн нутаг “Саруул” захын хойд уулзвараас есдүгээр байр хүртэлх авто замыг энэ амралтын өдрүүдэд хаахаар болсныг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. Тодруулбал, аравдугаар сарын 14-ний 06.00 цагаас 15-ны 22.00 цагийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд замын асфальт бетон хучилтыг хийх аж. Эл газарт байсан гараашуудыг өмнө нь буулгасан бөгөөд тухайн хэсэгт авто зам, зогсоол барих ажлын хүрээнд хэсэгчилсэн засвар, үйлчилгээхийх гэнэ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Баянгол дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн туслах зам, Баянзүрхийн Мэдээлэл холбооны сургуулийн туслах зам, МУБИС-ийн урд талын авто замын эвдрэлийг зассан байна.
2023-10-13
Түрээсийн дугуйн үйлчилгээ ганцхан сарын настай байлаа
Бид нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж байна” гэж мэдээлсэн юм. Харин яг сарын өмнө 200 дугуйг нь хэрэглэгчид санаатай болон санамсаргүйгээр эвдэж, дахин ашиглахааргүй болгосныг мэдэгдэж байлаа. Гэсэн ч ухрахгүй, үйлчилгээгээ улам өргөжүүлж, Дархан-Уул, Орхон аймагт ч нэвтрүүлэхээ онцолж байв. Харамсалтай нь, тэд тэсэж чадсангүй бололтой.
2023-10-13
Хотын дарга Х.Нямбаатар мөрийн хөтөлбөрөө танилцуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Х.Нямбаатар хийх ажлаа тодорхойлжээ. Тэрбээр "Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж АВЛИГАГҮЙ УЛААНБААТАРЫН ШИНЭ СЭРГЭЛТИЙГ эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
2023-10-13
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Нямбаатарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-13
НИТХ-ын төлөөлөгчид Х.Нямбаатарыг хотын даргаар томилохыг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө. НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах хуультай.
2023-10-12
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай. Тус байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байна.
2023-10-11
Хотын дарга сүүлчийн удаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөө удирдлаа
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
2023-10-03