Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин бий болж, шар усны үер болох эрсдэл үүссэнийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Тэр дундаа Сэлбэ гол дагуух газрууд шар усны үерт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа. Тус голын халиа нь даландаа тулж, зарим хэсгээрээ давж хөлджээ. Тиймээс эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд голын мөсийг гаргаж, зөөх ажлыг эхлүүлсэн байна
2024-02-16

Баянгол дүүрэгт байрладаг дэлгүүрт гал гарлаа

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн дэлгүүрт өчигдөр гал гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан 16.04 цагт хүлээн авсан байна. Өчигдөр 18.40 цагийн байдлаар манай сонины дугаар шилжих мөчид галыг бүрэн унтраагүй байлаа
2024-02-15

2023 онд 7.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засвар хийжээ

2023 онд барилга угсралт, их засварын ажлын нийт дүн 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна. Дотоодын барилгын хувийн компаниуд нийт үнийн дүнгийн 93 хувийг дангаараа хийж гүйцэтгэжээ. Дотоодын барилгын компаниуд Улаанбаатар хотод хамгийн их дүнтэй буюу 3.47 их наяд төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бол Өмнөговь, Дорноговь аймгийн гүйцэтгэл эхний тавд бичигдэж байна. Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн нийт ажлын гурван их наяд төгрөг нь орон сууцны барилга, 2.5 их наяд төгрөг нь орон сууцны бус барилгын үнийн дүн эзэлжээ.
2024-02-15

Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 000 байхаар тогтоолоо 

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас 16 журам батлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХI хурал Цагаан сарын өмнөхөн болж, тэдгээрээс есөн журам, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Үүнээс онцлох зарим шийдвэрийн талаар мэдээлэл хүргэе
2024-02-14

Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2 316 нэгж талбар байна

Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол
2024-02-14

Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж
2024-02-14

Томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхэллээ

Cар шинийн баярыг тохиолдуулан амарсан томоохон захуудын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэхийг тодрууллаа. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Барс-1”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрөөс “Сандэй”, маргаашаас “Барс-2”, “Хархорин, “Хүчит шонхор”, “Дүнжингарав” зах ажиллах нь. Тэгвэл “Баянзүрх” зах баасанд, “Саруул” бямба гаргаас хэвийн ажиллах юм байна
2024-02-14

Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг барилга байгууламжуудад хяналт шалгалт хийв

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ. 
2024-02-14

33 байршилд халиа, тошин үүсжээ

Шар усны үерт өртөж болзошгүй газруудад Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр гамшгийн шар түвшин тогтоожээ. Үүнд Сэлбэ голын дагуух газруудыг хамруулсан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням энэ талаар “Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин үүсээд байна” хэмээн мэдээлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн олон буюу 12, Чингэлтэйд ес, Сонгинохайрханд долоо, Сүхбаатарт таван байршилд халиа, тошин үүсжээ. 
2024-02-14

Хотын 33 байршилд халиа тошин үүсчээ

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.
2024-02-13

Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийг үнэгүй ашиглаарай

Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан
2024-02-11

Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногийн 5000 төгрөг төлнө

Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд зорчвол тодорхой хэмжээний төлбөр төлөх зохицуулалт хийхээр болсон.
2024-02-09

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн ч машины тоо хоёр дахин нэмэгджээ

Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ. 2013 онд Улаанбаатар хот 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянгад хүрээд байна. Энэ 10 жилийн хугацаанд нийт замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл машин нь 100 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн.
2024-02-09

2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.
2024-02-09

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Тодорхой хэлбэл, нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс 10 чиглэлийг өөрчлөв.
2024-02-09

Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.
2024-02-09

Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилуулжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ.
2024-02-09

Х.Нямбаатар: НИТХ-аар татвар нэмэх биш, харин бууруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2024-02-08