ҮБХИС-ийн салбар сургуульд хахууль авч хүүхэд элсүүлсэн албан тушаалтанд торгох ял оноожээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн сургууль буюу политехник коллежид ур чадвараараа тэнцээгүй хүүхдүүдийг элсүүлж хахууль авсан тус сургуулийн удирдах албан тушаалтан, тэдэнд хахууль өгсөн гэх эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-08-26
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг шүүх хянаж байна
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2024-08-26
“Ахмадын сан байгуулан ажиллуулах журам” -ын төсөлд санал авчээ
Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах 9 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох 7 журмын төслийг боловсруулаад байна.
2024-08-25
73 настай эмэгтэй живсний улмаас эндлээ
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голд нэг эмэгтэй живсэн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 09.50 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 73 настай эмэгтэйн цогцсыг 10.10 цагт уснаас гаргажээ. Алба хаагчид эмэгтэйн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
2024-08-23
“Бэрэн групп” 935 гаруй сая төгрөг төлөхийг эсэргүүцсэн ч амжилт олсонгүй
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө “Идэр” их сургуулийн гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал болсон Ж.Бурмаа, ТЗУГ-ын дарга асан М.Болортуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уржигдар хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-08-23
Нэг удмаас төрсөн дөрөв дэх Ерөнхий сайд
Пхыа Тхай намын дарга, Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын бага охин Пэтонгтарн Чинават энэ сарын 16-нд улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсоныг “Bangkok post” сонин мэдээллээ. 37 настай энэ бүсгүй Тайланд улсын шинэхэн түүхэнд хамгийн залуудаа гүйцэтгэх засаглалыг нь ийн тэргүүлэх болов. Тэрбээр дунд сургууль төгсөөд их сургуульд нийгэм судлал, хүн судлалын мэргэжил эзэмшжээ.
2024-08-23
Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөг олгожээ
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
2024-08-21
Аюулт үзэгдлийн улмаас долоо хоногт долоон хүн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлт аж.
2024-08-20
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-оос зогсоож, 10 дугаар сарын 12-оос сэргээнэ.
2024-08-12