Авто болон төмөр замаар 62 сая тонн ачаа тээвэрлэжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд манай улс 62 сая тонн ачаа, 930 мянган зорчигч тээвэрлэжээ. Ингэснээр өнөө жил тээвэрлэхээр төлөвлөсөн нийт ачаагаа 51, зорчигчоо 42.2 хувьд хүргэсэн байна.
2024-07-05