Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ТАНИЛЦ: Хар жагсаалтад багтсан компаниудын нэрс

Сангийн яамнаас компаниудыг гурван нөхцөлөөр ХАР ЖАГСААЛТАД оруулж, тендерээс хасахаа мэдэгдлээ.
2023-10-30

МХБ-ээр 185 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрс, найман удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулжээ.
2023-10-30

Монголбанкны эх үүсвэрээр 552.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан ипотекийн зээлийг есдүгээр сараас эхлэн Монголбанк өөрийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарын 3332 өрхөд 398.7,  орон нутгийн 1934 өрхөд 153.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
2023-10-30

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ

Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Улмаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон билээ. Дээрх онцгой дэглэмийн хугацаа дууссан тул тус компанийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсныг өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав, тээврийг 3.5, орлогыг 3.6, борлуулалтыг 3.9 дахин өсгөж улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн гэв. 
2023-10-30

Хаягдал хуванцар сав кг-ыг нь 600 төгрөгөөр авч байна 

“MCS сoca сola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Ихэвчлэн ус, ундааны савыг боловсруулж, хувцасны утас болон бусад түүхий эд үйлдвэрлэдэг юм байна. Мөн ирэх жилээс “MCS сoca сola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэл хангаж буйгаа тус үйлдвэрийнхэн ярьсан. 
2023-10-27

Үр тарианы 79.4 хувийг хураан авчээ 

Ташрамд дурдахад, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож буй. Одоогоор газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 1203 аж ахуйн нэгж, иргэнд 110 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл болгон олгоод байгаа аж. Мөн 175 аж ахуйн нэгж, иргэнд 65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. 
2023-10-27

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрөө төлжээ 

Хөгжлийн банкнаас 2018 онд 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй “Евро” буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй, бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бондыг Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр олон улсад нээлттэй арилжиж байв. Улмаар зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүрт нь хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үүний хүрээнд 2022 оны аравдугаар сараас хэсэгчлэн буцаан худалдан авч, 99.7 сая “ногоон”-ы нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон аж. Тэгвэл бондын үлдэгдэл мөн хүүгийн төлбөрийг хугацаанд нь буюу энэ сарын 23-нд багтаан төлсөн байна.
2023-10-27

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтыг дуусгалаа

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг дуусгалаа
2023-10-26

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын агаарын шугамын барилга угсралтын ажлыг дуусгав 

Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг дуусгасан тухай ЭХЯ-наас мэдээлэв. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 15.65 км трассын урттай хос хэлхээт ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг ийнхүү гүйцэтгэж дуусжээ. Тодруулбал, нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн тавдугаар сарын 8-наас энэ сарын 21-ний хооронд үүнийг гүйцэтгэсэн аж. Дээрх яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын ЦДАШ-ын ¹1-33 дугаар тулгуурыг 209, 210 дугаар агаарын шугамын ¹279 дүгээр тулгуурт шилжүүлж холбосноор хүчдэлд амжилттай залгасан байна. 
2023-10-26

Ураны төслөө урагшлуулахад анхаарахын учиг 

Технологийн тэргүүлэгч, гуравдагч хөрш болох Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, 17 улсад цөмийн эрчим хүчний чиглэлээр ажилладаг, 17 мянган ажилтантай, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах ажил гараанаас хөдөллөө. Тодруулбал, манайх 34, Францын тал 66 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” компани Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байна. 
2023-10-25

Орон нутгаас санхүүжүүлэх боломжтой төслийг улсын хөрөнгөөр хийх нь ашиггүй гэв 

Шилжих төслийн 90 гаруй хувь нь барилга байгууламж барих төсөл бол төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн ихийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зарцуулах аж. Дараагаар нь Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө өндөр байгаа бол шинээр эхлүүлэх төслүүдийн нийт зардлын хамгийн их нь Хэнтий аймагт ногджээ. Түүнчлэн төсөвт хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор хамгийн олныг барихаар төлөвлөсөн байна. Харин үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
2023-10-25

Тяньжин боомтод чингэлгүүд 70-90 хүлээгдэж байна

Аравдугаар сарын сарын 1-нээс аравдугаар сарын 20-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 31 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4350 орчим чингэлэгийн үлдэгдэл бий.
2023-10-24

Жилд 6 сая жуулчин зорчдог Фрайбург хотод “Монголд үйлдвэрлэв” төвтэй болно

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдааг ХБНГУ-ын Фрайбург хотод аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2023-10-24

Их хэмжээний тарваганы мах илрүүлж, 27 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн. Улмаар 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ.
2023-10-24

“Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форум Улаанбаатар хотноо болно

 “Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форумыг арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулна.
2023-10-24

МХБ-ээр 21 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-24

Хайлуур жоншны баяжмалын арилжаа ирэх долоо хоногт болно

МХБ өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлсэн бол аравдугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авлаа.
2023-10-24

АН-ын тамганаас улбаатай УБЕГ-ынхны хахуулийн үйлдлүүдийг шүүх дэнслэхэд бэлэн болов 

Энэ мэтээр хамгийн багадаа 200 мянга, дээд тал нь 10 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулж байсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм. Үүнээс үзэхэд УБЕГ-ын зарим албан тушаалтан ийм ханшаар “урамшуулал” авч хуулиар хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлдэг гэхэд хилсдэхгүй нь.
2023-10-24