Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Эрэгтэйчүүд голчлон цалинтай, эмэгтэйчүүд цалингүй ажил эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооныхон цаг ашиглалтын судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцууллаа. Эл судалгаа нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг үнэлэхэд чухал ач холбогдолтой аж. Энэ удаагийн судалгаанд 23 394 өрхийг хамруулжээ.
2024-11-07

Өрхийн дундаж орлого өссөн ч зарлага тэлж, эмзэг байдал нь нэмэгджээ

Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, “Хадгаламжийн даатгалын корпорац” хамтран 2024 оны есдүгээр сарын “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г гаргаснаа олон нийтэд танилцууллаа.
2024-10-15

“Төсөв-2025” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлан “Төсөв-2025” хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгээр ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтуудын нийгэм эдийн засгийн өгөөж, үр дагавар, голлох зардлыг бүрдүүлж буй мега төслүүд, төслүүдийн хэрэгцээ шаардлага, авто замын бүтээн байгуулалт болон эрчим хүчний чиглэлд төвлөрч төр, хувийн хэвшил, судлаач, эдийн засагч, олон нийтийн төлөөллийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
2024-09-29

“Романтик”, томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа өөрөө олоод ирэх нь

Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хувийн хүүтэй орон сууцын хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
2024-09-03

Мөнгөний нийлүүлэлт 30.6 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 их наяд төгрөгөөр буюу 36.5 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 35.3 хувиар өсөн 16.8 их наяд төгрөг болсон байна.
2024-08-17

АХБ-тай сэргээгдэх эрчим хүч, цахим эдийн засгийн салбарт хамтарч ажиллана

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтай уулзалт хийлээ.
2024-07-23

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа. Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргээд байна.
2024-07-05

Монгол, Алжир, Иран, Украин дундаас дээш орлоготой улсуудын эгнээнд багтлаа

Дэлхийн банкнаас жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэх 4 бүлэгт ангилдаг.
2024-07-04

Гадаад өр 4.8 хувиар өсжээ

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
2024-06-17

Импортын хэрэглээний өсөлт валютын нөөцөд дарамт болох эрсдэлтэй

Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж буй нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэл ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
2024-06-13

Валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. 
2024-06-12

Нийслэлийн төсвийг дахин тодотгох нь

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Улаанбаатарын энэ оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгох гэж буй нь энэ юм. Нийслэл 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт дахин өөрчлөлт оруулах гэж буй аж.
2024-06-04

Төсвийн гүйцэтгэлийн шатанд хяналт хязгаарлагдмал байна

Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-г эрхлэн гаргадаг. 2023 оны дүнг 2024 оны тавдугаар сарын 29-нд дэлхий даяар танилцуулав.
2024-05-31

ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.
2024-05-30

2023 онд 81 сая тонн нүүрс олборложээ

Тайлант онд 81 сая тонн нүүрс олборлосны зэрэгцээ Оюу-Толгойн ил, далд уурхайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Мөн уул уурхайг дагасан тээврийн орлого огцом өсөж, дамжин өнгөрөх тээвэр оны турш эрчимжсэнээр тээврийн салбар энэ онд 40 орчим хувиар өсөв.
2024-05-29

Төсвийн орлого 44.5 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ.
2024-05-27

Боловсролд зарцуулах жил нэгээр нэмэгдэхэд орлого 3.8 хувиар өсдөг

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллагчдын эзэмшсэн боловсрол, мэргэжлийг ажлын байран дахь шаардлагатай нь харьцуулсан судалгааг Монголбанкнаас гаргажээ.  Ажиллах хүчний судалгааны 2010-2022 оны тоон өгөгдөлд тулгуурлан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх боловсролын босоо болон хөндлөн зөрүүг тооцов. Тухайлбал, нийт ажиллагчдын 8.5 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос дээгүүр боловсролтой буюу боловсролын илүүдэлтэй, нийт ажиллагчдын 13.7 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос доогуур боловсролтой буюу боловсролын дутагдалтай, 77.9 хувь нь ажлын байранд тохирсон боловсролтой байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын илүүдэлтэй, харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс боловсролын дутагдалтай аж.
2024-05-20

Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ
2024-05-17