“Галерей аялж байна” хөтөлбөрийг Хөвсгөлд хэрэгжүүлэхээр болов
Тухайлбал, “Хөгжимтэй уран зураг”, “Агуу уран зураг” сэдэвт урлагийн боловсрол олгох хөтөлбөртэй. Үүний хүрээнд Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг таниулан сурталчлахаар төлөвлөжээ. Мөн урлагийн сэтгэл заслын талаар таниулан сурталчлах “Хандлагаар анагаахуй” арга хэмжээтэй юм байна. “Галерей аялж байна” хөтөлбөрийг өмнө нь Төв, Дархан-Уул, Орхон аймагт зохион байгуулж байв. Энэ удаад Хөвсгөлийг сонгосон нь жуулчдад хүрч ажиллах зорилго тавьсных гэнэ.
2023-07-20
“Монгол хааныг бүтээхүй” кинонд найруулагч Б.Баатарын тухай өгүүлнэ
Гол нь жүжиг хэрхэн бүтсэн тухай агуулгыг тодруулахын тулд хоёр орны уран бүтээлчид яаж хамтран ажилласан талаар өгүүлэхийн зэрэгцээ найруулагчийн амьдрал, уран бүтээлийн талаар түлхүү мэдээлсэн баримтат кино хийж эхэлсэн. Үүнийг “Макing of The Mongol Khan” буюу “Монгол хааныг бүтээхүй” гэж нэрлэж байгаа” хэмээсэн юм. Уг баримтат киног Британийн Кино, телевизийн уран бүтээлийн академийн шагналд нэр дэвшигч продюсер Байрон Мкналли болон найруулагч Роланд Уолтерс нар бүтээж буй аж.
2023-07-20
Улсын хамгаалалтад буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргахгүй
“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа.
Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.
2023-07-20
Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувилбараар нь үзүүлж байна
Монголчуудын ахуй, аж байдлын тухай дүрсэлсэн, тухайлбал, гүү барих, унага тамгалах, зэл орчимд буй хүмүүсийн хоорондын харилцаа гээд монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралын агшнуудыг харуулсан уг бүтээлийг анимейшн буюу хөдөлгөөнд оруулсан хэлбэрээр үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой. Тус музейн зүгээс хэрэгжүүлсэн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд зургийн хэсгүүдийг хөдөлгөөнд оруулсан ажээ. Уг зургийг 1995 онд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэжээ.
2023-07-19
Хустайн нуруунд түүх соёлын дурсгалт газрууд олон бий
Улсын хэмжээнд 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаа байдаг. Үүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар /ХБЦГ/ бөгөөд дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой.
2023-07-17
Монгол уран бүтээлчид Японы А зэрэглэлийн жүжигчидтэй хамт кинонд тогложээ
Жүжигчин Х.Цасчихэр киноныхоо талаар "Гадны уран бүтээлд оролцож Японы сүпер жүжигчидтэй нь харьцаж, сүпер найруулагчтай нь хамт ажиллаж үзлээ. Өөрийнхөө мэргэжлээр бахархах сэтгэл төрж сайхан мэдрэмж хантал авч, маш олон зүйлийг бусдаас суралцсан сайхан бүтээл байлаа" хэмээн бичжээ.
2023-07-17
Хархорум хотын туурь дурсгалын гадаргуу хэсгийг анх удаа цэвэрлэжээ
Үл хөдлөх дурсгалд сүү цагаан идээ өргөх, тос тосон бүтээгдэхүүн түрхэх зэрэг нь хорхой шавж татах, дурсгалын материалын чанарт муугаар нөлөөлөх, өнгөний өөрчлөлтөд оруулж , устаж үгүй болох гол шалтгааны нэгээхэн хүчин зүйл нь болдог учир ард иргэд та бүхэн цаашид дурсгалт газруудад зөв зохистой аялал зугаалга, шүтлэг бишрэлийн зан үйл хийхийг уриалж байна.
2023-07-17
The Wasabies Япон Улсад тоглоно
Францын “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхийн дагуу дэлхийн 44 оронд амжилттай хийгдсэн “Оддын академи” реалити шоу Монголд болсон удаатай. "Оддын академи" шоунаас төрсөн “THE WASABIES” хамтлаг Япон улсад тоглолтоо хийхээр болжээ.
2023-07-17
Хүй долоо худагт Уяачдын наадам болж байна
Долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, сонгомол дээд нас болон жороо морьдын уралдаан, урлагийн тоглолт болно.
2023-07-13