Консерваторын дэргэдэх, Гавьяат багш Б.Зоригт ахлагчтай Цохивор хөгжмийн чуулгынхан уран бүтээлийн анхны цомгоо гаргажээ. Нэр нь “Шарав ба Жанцанноров”. Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас дээжлэн, Б.Зоригт багшийн найруулснаар бичүүлсэн хөгжмүүдийг цомогт багтаасан аж. Студийн бичлэгийг өнгөрсөн онд хийлгэсэн ч техникийн ажлын явцаас шалтгаалан өдийд олон нийтэд хүргэж буй юм байна. Цомгийг “Альфа” номын дэлгүүр, “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэр, сургалтын төвөөс худалдаж авах боломжтой гэнэ. Мөн уг бүтээлийг гадаадад амьдардаг монголчууд болон олон улсын сонсогчдод хүргэхээр цахимаар сонсох боломжтой 37 талбарт байршуулжээ.