Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэжээ.
И Ү Сэн зураач энэхүү үзэсгэлэнг Монголд гаргана гэж 2018 оноос хойш төлөвлөсөн аж. Тэрбээр 2018 онд Монголын говь нутгаар аялж байхдаа үзэсгэлэнгийнхээ санааг олсон байна. Үзэсгэлэнгийн нэр нь 0=0. Хүргэхийг зорьсон санаа нь хүн амьдралд тэгийн тоо шиг хоосон ирээд, хоосон буцдаг гэсэн санаа.
Харин дундах тэнцүү тэмдгээр амьдралын утга учир, үйл явц юм. Амьдрал хүрэх цэг биш харин тэнд хүрэх үйл явц юм гэдгийг харуулахыг зорьжээ. Үзэсгэлэн долдугаар сарын 31-нийг хүртэл Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд байршина.
Ташрамд мэдээлэхэд, Монголын уран зургийн галерей нь 30 гаруй жилийн түүхтэй төрийн өмчийн галерей юм. Жилд 40-50 сан хөмрөгийн бүтээлүүд болон олон улсын хамтарсан томоохон үзэсгэлэнг гаргадаг. Монгол улсад үзэсгэлэнг үзэх гэж солонгос улсаас маш олон жуулчид ирдэг байна.