Монголын уран зургийн галерейгаас “Галерей аялж байна” хөтөлбөрөө Хөвсгөлд аймагт анх удаа хэрэгжүүлэхээр болжээ. Олон нийтийн урлагийн боловсролыг сайжруулах, Монголын дүрслэх урлагаа жуулчдад сурталчлах зорилгоор дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлд энэ сарын 21-23-нд хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулах аж. Тухайлбал, “Хөгжимтэй уран зураг”, “Агуу уран зураг” сэдэвт урлагийн боловсрол олгох хөтөлбөртэй. Үүний хүрээнд Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг таниулан сурталчлахаар төлөвлөжээ. Мөн урлагийн сэтгэл заслын талаар таниулан сурталчлах “Хандлагаар анагаахуй” арга хэмжээтэй юм байна. “Галерей аялж байна” хөтөлбөрийг өмнө нь Төв, Дархан-Уул, Орхон аймагт зохион байгуулж байв. Энэ удаад Хөвсгөлийг сонгосон нь жуулчдад хүрч ажиллах зорилго тавьсных гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч