ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хэвлэл мэдээллийн 30 байгууллагын сэтгүүлчдэд хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, ач холбогдол, үр нөлөөний талаар ХСИС-ийн тэнхмийн эрхлэгч Ю.Бадамханд илтгэл тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш дараахь арга хэмжээг авчээ. Тодруулбал,
• Нийт 64 иргэнд аюулын зэргийн үнэлгээ /өндөр 7, дунд 11, бага 46/ хийгдэж,
• Нийт 560 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлж,
• Нийт 55 иргэн /эмэгтэй 39, эрэгтэй 4, хүүхэд 12/-ийг хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвд,
• Нийт 37 иргэн /эмэгтэй 18, эрэгтэй 1, хүүхэд 18/-ийг Түр хамгаалах байранд,
• Нийт 364 иргэн /эмэгтэй 317, эрэгтэй 5, хүүхэд 42/-ийг төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад,
• Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст 1 иргэн /хүүхэд 1/-ийг хамгаалалтад авчээ.
Сургалтад TV9, C1, Mongol HD, TV25, MM агентлаг, TV5, Eagle TV, SBN, UBS телевиз, Засгийн газрын мэдээ, Өнөөдөр, Өдрийн сонин, Өглөөний сонин, Зууны мэдээ, Монголын Үнэн, Үндэсний шуудан, Улс төрийн тойм, Ардын эрх сонин, Монголын мэдээ сонин болон News.mn, , Medee.mn, Ikon.mn, Gogo.mn, Zaluu.com, Montsame.mn,24 tsag.mn, Olloo.mn, Dorgio.mn, Eagle.mn зэрэг байгууллагаас сэтгүүлч оролцов.