Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр нь 4-р сарын 2-нд болдог бөгөөд олон улсад энэхүү өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг уламжлал болгон жил бүр уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн номын баяр нь 3-р сарын 30-ний 12 цагт Хүүхдийн Төв Номын Санд болох бөгөөд нийт уншигч хүүхэд багачууд, тэдний эцэг эх оролцох боломжтой юм.
Энэ удаагийн “Номын баяр”-ын хэд хэдэн онцлогтой бөгөөд Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлүүдийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа, Хүүхдийн зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Хүүхэлдэйн жүжигчдийн тоглолт, хүүхэд багачуудын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагын газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачуудын төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид тэргүүтэй оролцоно.