Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан гарлаа. Тайлангийн хугацаанд /2016 оны 12 дугаар сарын 21-нээс 2017 оны 03 дугаар сарын 23/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 207 хэрэг, үүнээс хялбаршуулсан журмаар 33 хэрэг хянан шийдвэрлэжээ. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус шүүхийн үлдэгдэл хэрэг 510 байна.
Мөн тайлангийн хугацаанд нийт 94 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 81-ийг нь шийдвэрлэж, үлдэгдэл 13 өргөдөл, хүсэлт, гомдол шийдвэрлээгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар төсвийн орлогод нийт 43 сая 594 мянга 219 төгрөг төвлөрүүлжээ.
Мөн тайлангийн хугацаанд товлогдсон шүүх хуралдаанд нийт 25 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Тус иргэдийн төлөөлөгчдөд 936.085 төгрөгийн хөлс олгожээ.