Бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-нд Тайланд улсад болно. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж оролцох тамирчдын нэр тодорлоо.
Залуучуудын 75 кг-д А.Бямбабаяр, Н.Чинзориг, ахмадын 49 хүртэлх насны ангилалд Л.Баянхүү, 59 хүртэлх насанд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн 65 кг-д Л.Саруулбат, -100 кг-д Л.Баянхүү, атлетикийн төрөлд Н.Батбаяр, Д.Энх-Эрдэнэ, Г.Жамц, Т.Чахар, спорт модель төрөлд Н.Түвшинбаяр, У.Нямтулга, Г.Ганзориг нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд Б.Бадамсүрэн, атлетикийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Г.Гансаруул, Дэлхийн аварга, Азийн аварга Г.Угалзцэцэг, модель төрөлд Б.Гэрэлцэцэг, Э.Энхжин, М.Бакатгули нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Сонирхуулахад, ДАШТ-ийг Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар дэнслэх юм.