Хил хамгаалах байгууллагын 83 жилийн ой, “Эх орны манаа” сонины 76 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн байгууллагын дундах волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй есөн байгууллага оролцсон юм. Багууд сугалаагаар хэсэгт орж, эхний хоёрт орсон баг нь хасагдах шатанд өрсөлдсөн. Улмаар шигшээ тоглолтод шалгарсан гурван багийг тойргийн журмаар өрсөлдүүлж, аваргаа тодруулсан. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Б.Хадбаатар ахлагчтай “Монгол ньюс” компанийн эрчүүд энэ төрөлд олон жил ноёрхсон МҮОНТ-ын багийг 2:0-ээр буулган авсан ч ТВ9-ын эрчүүдийг барсангүй. Харин эмэгтэйчүүд маань хэсгийн шатанд хатуу сугалаа татаж, энэ тэмцээний аваргын төлөө өрсөлдсөн МҮОНТ, “Эх орны манаа” сонины багтай таарч, ялагдсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медалийг “Зууны мэдээ” сонины баг хүртжээ.