Өнгөрсөн жил "Breeders cup 2015" ДАШТ-д түрүүлж, олны танил болсон алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулдаг "Монгол бямбаа" энэ жилийн тус уралдаанд аваргаа хамгаалж чадсангүй. Гараанаас гармагц эхний гурван байрт давхиж явсан ч барианд орох үед тэргүүллээ ухарч, есдүгээр байрт орлоо. Энэ удаагийн ДАШТ-ий богино зайд 16 уралдаанч оролцох байсан ч тодорхой шалтгааны улмаас хоёр нь хасагдсан юм.