АНУ-ын нэрт усанд сэлэгч Майкл Фелпс өнгөрсөн зургадугаар сард сүйт бүсгүй Никольтойгоо нууцаар гэрлэснийг олон нийт саяхан мэдсэн. Хосууд Мексик улсад гэрлэлтээ батлуулсан бөгөөд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд цомхон хийсэн байна. М.Фелпс өөрийн цахим хуудсаар дамжуулан хуримаа хийсэн талаар зарлах хүртэл хэн ч мэдээгүй байсан юм. Түүний хуриманд алдартай усанд сэлэгчид ирсэн ч түүнтэй хамт мөр зэрэгцэж, олон түүхэн амжилтын эзэн болсон Райан Лохте байгаагүй аж.
Нэртэй тамирчин яагаад хуримаа нууцлах болсон талаар ямар нэг зүйл дурдаагүй бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 13-нд болсон байна. Түүний хуриманд америк хөлбөмбөгийн нэртэй тамирчин асан Рэй Льюс зэрэг цөөхөн хэдэн хүн уригдсан. Рэй Льюс Балтимор хотынхоны шүтээн, эндэхийн америк хөлбөмбөгийн багт 17 жил хүчин зүтгэсэн нэгэн. Харин М.Фелпсийн хувьд энэ хотод төрж, өссөн билээ. Мөн Фелпс дахин аав болохоор төлөвлөж байгаа аж.