Испанийн "Реал Сосьедад" клубийн удирдлагууд цэнгэлдэхийнх нь гадаа унтдаг орон гэргүй тэнүүлчнийг ажилд авчээ. Энэ азтай тэнүүлчнийг Рубен Виториано гэдэг бөгөөд гурван жилийн өмнөөс нохойныхоо хамтаар тэнүүчилж амьдрах болсон бөгөөд сүүлийн найман сар "Реал Сосьедад" багийн цэнгэлдэхийн үүдэнд унтах болжээ.
Гэхдээ 35 настай тэнүүлчнийг багийн удирдлагууд хамгаалалтын албанд ажилд авахаар болсон байна. Клубийн зүгээс түүнийг хаалга будах ажил өгсөн бөгөөд удалгүй ажлын цагаа нэмнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
Түүний шинэ ажлынх нь цалин байр түрээслэхэд хангалттай хүрэлцэх тул Рубен удалгүй гудамжинд амьдрахаа болино гэж орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ.