Бразилын паралимпад амжилттай оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаасан Э.Содномпилжээг өнөөдөр Орхон аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр аймгийн засаг дарга Д.Батлут талархал илэрхийлж, Эрдэнэт хотын хүндэт иргэн, нэг сая төгрөгөөр шагнаж байгаагаа уламжилсан. Мөн нэг өрөө байраар шагнах болсноо ч дуулгасан юм.
Сүлд спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн 88 кг-д 210 кг туухай шахаж, хүрэл медалийн болзол хангасан билээ.
Тэрбээр ирэх онд Арабын нэгдсэн Эмират улсад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.