Энэ жил 20 настай Риогийн олимпын усанд сэлэлтийн аварга Мак Хортон арьсны хорт хавдарын эсрэг цээжин дэх мэнгээ авхуулжээ. Эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтэд гялалзсан амжилтаараа алтан медаль хүртсэн Хортоныг зурагыг ажиглаж суусан нэгэн хөгжөөн дэмжигч түүнийг арьсны хорт хавдартай байж болзошгүй шинж тэмдгийг анзаарсан байна. Тэрбээр олимпын аваргын цээжин дэх мэнгийг арьсны хорт хавдарын шинж тэмдэг байж болзошгүй тул түүн рүү хаягласан захиа илгээсэн байна.
Энэ талаар олимпын аварга өөрөө цахим ертөнцөд зарласан байна. Эхний зураг нь 2012 онд авхуулсан бөгөөд 16 настай Мак Хортоны цээжин дэх мэнгэ илүү жижиг байсан нь мэдэгдэнэ. Харин сүүлийн зураг бол энэ жилийн Риогийн олимпын үеэр авхуулсан зураг. Мэнгэ илүү тодорсон бөгөөд энэ нь арьсны хорт хавдарын эхний шинж тэмдэг байж болзошгүй аж.
Мак зөвөлгөөг дагаж мэнгээ авхуулсан бөгөөд одоо айх айдасгүй болсон байна. Сонирхуулахад, Австралид арьсны хорт хавдар өндөр түвшинд байдаг. 70 хүртэлх насны 66 хувь нь арьсны хорт хавдар болон арьсны ямар нэг эмгэгтэй байдаг баримт бий. Түүгээр ч зогсохгүй жил бүр 2000 хүн арьсны хорт хавдраар өөд болдог байна. Хэрвээ таны цээжинд болон биений аль нэг хэсэгт байрласан мэнгэ тань илүү тодорч, томорсон бол эмчид үзүүлэхэд гэмгүй гэдгийг энэ үйл явдал тод харуулж өгчээ. Сэрэмжтэй байхад гэмгүй.