Монголын Шатрын Холбооны өсвөрийн шатарчдын “Алтан намар-2016” тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Нийслэл, орон нутгийн 32 клуб, сургуулийг төлөөлсөн 136 өсвөрийн шатарчид 6, 8,10 ,12, 14 насны, Эрэгтэй, эмэгтэй ангиллаар өрсөлджээ.
Ангилал бүрд эхний 3 байранд шалгарсан шатарчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл,мөнгөн шагнал хүртсэн бол 4, 5 дугаар байр эзэлсэн шатарчид өргөмжлөл, мөнгөн шагнал, номын бэлэг гардуулсан байна.
Тэмцээний хаалтын арга хэмжээнд МШХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ахлах менежер Олон Улсын Шүүгч, СМ. Г.Оюунчимэг, Бодлого зохиомжийн ОУХМ Л.Тогоохүү, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч, Хосмастер шатрын академийн Захирал М.Баасанжав, ДШХ-ны дасгалжуулагч Н.Энхнасан нар оролцлоо.